“Чи үзэсгэлэнтэй
харагдаж байна шүү” гэдэг
үгийн сонсох тоолонд та үнэхээр өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ мэдэрдэг үү? Зарим
охид итгэдэг. Гэхдээ та үүнд
итгэхэд бэрх байгаа бол та эдгээр алхамуудыг дагаад үзээрэй. Харин хэзээ ч өөрийгөө бусдад зориулж өөрчлөөд
хэрэггүй. Та бол хамгийн
шилдэг хэн ч таныг орлож чадахгүй. Тийм учраас бусдад таалагдах гэж өөрчлөөд хэрэггүй. Харин
өөрийгөө байгаагаараа бусдад хайрлуулахын тулд хичээгээрэй.
1. Итгэл
найдвартай болох
Энэ нь танийг өөрийн гоо саайхныг
дотоод болон гаднаас ойлгоход тусалдаг. Өөрийнхөөрөө л бай. Өөр
тийшээ хазайгаад хэрэггүй. Өөрийнхөөрөө
инээмсэглэ. Гэхдээ зөвхөн
эерэг зүйлд л инээж байгаарай. Энэ бүгд чухал. Өөрийн
дутагдалтай талаасаа ичиж засаж залруулах хэрэгтэй.
2. Арьс болон
биендээ анхаарал тавих
Эрүүл ахиундаа
анхаарал хандуулах. Өдөр
болгон усанд орох нь танийг сайхан
үнэртэй болгож ахин өөрчлөгдсөн мэдрэмж өгдөг байна. Биеээ угаахдаа гоё сайхан үнэртэй биеийн шингэнээр
угааж байвал сайн. Өдөр
болгон үсээ угаах нь таны хуйханд сайнаар нөлөөлдөг байна. Хэрвээ таны үс тослог бол үсний шампюнь-аа сайн арилгаж байх нь улам даамжирхаас
зайлс хийлгэдэг байна.
-Үсээ угаахдаа
хуйхандаа хуруугаараа массаж хйиж өгөөрэй. Мөн
үсээ 2 удаа зайлж угаах
хэрэгтэй шүү. Дараа нь үсний
ангижруулагчаараа угаах хэрэгтэй бөгөөд үсээ даахитахаас сэргийлээрэй.
20 секундын турш массаж хийж 2
минутын турш байлгаарай. Мөн л хоёр удаа зайлах нь зүйтэй.
- -
Нүүрээ
зөв угаах. Энэ нь таны батгыг
арилгаж нүх цэвэрлэх ашиг тустай. Тосгүй нүүр цэвэрлэгчийг нэг юм уу хоёр долоо хоног өдөрт удаа хэрэглээд
үзээрэй. Арьс чинь
цэвэрлэгдэж яг л шинэ юм шиг болно. Халуун усаар угаахаасаа өмнө нэг зүйлийг мэдэж авцгаая. Халуун усаар угаах нь батганы нүхийг тань
онгойлгох аюултай тул зайлсхийгээрэй. Харин халуун усаар угаасны дараагаар хүйтэн усаар угаавал нүх агшдаг байна.
Цэвэрхэн арьстай байна гэдэг танийг
арьсандаа санаа тавьдаг мэт харагдуулдаг гэнэ шүү.
3. Үсээ янзлах
Өглөө тутамд маш их цагийг үрдэг зүйлүүдийн нэг бол яалт ч үгүй үс байдаг.
Үсээ яг л энгийн жирийн мэт байлгах
нь илүү бөгөөд нэмэлт чимэглэл зүүх нь улам л үзэсгэлэнтэй харагдуулдаг байна.
Та хүссэнээрээ загварлаг хөөрхөн
үсний засалтуудыг хийлгэж болно. Гэхдээ энгийн гээд л үргэлж үсээ шууж боох нь бас тиймэрхүү учир тунг нь тааруулж
байгаарай. Хэрвээ таны үс
долгионтой бол та үсээ хойноо боож болно шүү. Бас та үсээ
тогтмол тайруулах нь үсийг салаалуулдаггүй юм байна.
-
Үсний
индүү ашиглахдаа болгоомжтой байгаарай. Үсний индүү нь ямар ч үед үсэнд муугаар нөлөөлж салаалах шалтгааныг
үүсгэдэг байна. Тэгэхээр
үсний индүүг зөвхөн онцгой үйл явдалд л ашиглах нь зүйтэй гэдгийг мэдэж авсан
байх.
4. Нүүр будалт
Нүүрээ будахдаа хэтрүүлж будаж л болохгүй шүү. Яг л байгаагаараа байх нь бусдад таалагддаг байна.
Өөрийнхөөрөө биш л бол та ямар
сайхан эмэгтэй байсан ч хамаагүй бусад танийг үл ойшоодог байна. Хэрвээ та зайлшгүй л будах ёстой бол
сормуус нүдээ бага зэрэг будаж уруулаа өнгөлж бага зэрэг кремээр будалт хйивэл
зүйтэй. Шингэн крем нь
нунтагаасаа илүү будаагүй мэт харагдуулах шидтэй гэнэ.
5. Дасгал
Өдөрт багадаа нэг цаг дасгал хийх нь таны биед маш сайн нөлөөтэй байдгаас
гадна нэг л долоо хоногийн дотор жин хаях магадлалыг өсгөдөг байна. Хамгийн гол нь жин хаяна л гэж бодож
байгаа бол шантралгүй удаан хугацааны турш хийгээрэй.
6. Эрүүл хүнс хэрэглэх
Шинэхэн жимс ногоо хэрэглэх нь танийг сайхан харагдахад үнэхээр чухал нөлөө
үзүүлдэг. Улам л сайхан
харагдуулна гэсэн үг шүү дээ. Хоол хүнсний гурвалжинд байх бүх
хоол хүнс нь өдөрт авах ёстой Ккал ийг өгдөг учир тэрхүү гурвалжинг сайтар
дагах нь зүйтэй. Хэрвээ та
эрүүл хоол хүнс хэрэглэж чадахгүй байвал биенд муу нөлөөтэй хоол хүнсийг гаргаж
хаях мөн ядаж долоо хоногт нэгл удаа өөрт хортой хоол хүнсийг хэрэглээрэй.
Харин хоолоо идэхээсээ өмнө гараа
угаахаа битгий мартаарай. Ус
сайн уухаа бүү мартаарай. Ус
их ууснаар таны бие болон арьсанд мэдэгдэхүйц сайн нөлөө үзүүлнэ.
7. Өөрийнхөөрөө бай
Бусдаас онцгой байх нь илүү сайхан харагдуулдаг. Яагаад вэ? Гэж үү? Энэ нь танийг зөв
зам руу чиглүүлдэг учраас л юм.