Хүн болгон л аз жаргалтай урт удаан амьдрахыг хүсдэг. тэгвэл үүний нууц нь юу байдаг юм бол гэж та бодож байсан уу? тэгвэл та бүхэндээ энэхүү аргыг сонирхуулахад таатай байна. аз жаргалтай амьдрахын төлөө урагшаа...
1.Ялимгүй зүйл дээр хэзээ ч бүү уурлаж бай.
2. Үргэлж сэтгэл тэнүүн инээмсэглэж бай.
3. Аливаа зүйлийн муу муухайг ажиглахаасаа өмнө сайн сайхныг нь харж байх хэрэгтэй.
4. Явган явах нь таны эрүүл мэндэд маш сайн эм болно.
5. Та хоолоо хэтрүүлэн иддэг эсвэл хэт өлсдөг бол өөрөө өөрийгөө алж байна гэсэн үг.
6. Өглөө оройд цэвэр агаарт заавал гарч бай. 7 хоногт 1 удаа хотоос гадагш салхинд гарах нь чухал.
7. Тогтмол цагт унтаж, тогтмол цагт сэрж байх. Нойр алдах хамгийн муу зүйлийн нэг.
8. Жимс ногоо, салат хөнгөн зуушийг аль болох түлхүү хэрэглэхийг хичээ.
9.Та ажилдаа сэтгэл хангалуун бус байдаг бол цаашид ажиллах гэж өөрийгөө албадах хэрэггүй.
Хүн өөрийн дуртай зүйлдээ л тааламжтай ханддаг юм.
10. Өглөө буцалгасан ус нэг аягыг уух нь эрүүл сайхан байхын нэг үндэс