Хичээлдээ явах
цаг ирлээ хүүхдүүдээ. Хичээлдээ
яаж бэлдэх вэ? Юу хийх вэ? гээд л олон олон бодлууд дүүрэн цаг ирлээ
дээ. Хичээлдээ бэлдэхдээ яааруу түргэн сандран гүйж
гардаг бол хэрхэн энэ байдлаас гарч өглөөний турш баяр баясгалантай байх вэ?
Та бүхэнд энэхүү аргыг хүргэж байна.
`
№ 1.ОРОЙ БОЛОХООС ӨМНӨ…
1. Маргааш авч явах зүйлээ бэлдэх
Цүнхэндээ хэрэгтэй бүх зүйлүүдээ урд шөнө нь
бэлдэж цүнхэндээ хийх нь эд зүйлээ мартхаас зайлсхийх нэг арга болдог байна.
Жишээ нь: Маргааш та хичээлээ тараад бүжгийн сургалттай бол
үүнийгээ эртнээс бэлдээд цүнхэндээ хийх нь маргааш өглөө сандарч гарах
сандралыг бууруулдаг байна.
2. Өглөөний бүх зүйлээ төлөвлөх
Маргааш өглөөний хувцас гутал нүүрний будалт өглөөний
цайгаа бэлдэх хэрэгтэй. Энэ
нь өглөөг илүү хялбар болгодог байна.
Хэрвээ хичээл болон ажил тань шөнө
оройдоо төлөвлөгдөж дуусаагүй бол өглөө гүйцээж болно. Өглөө эрт сэрснээр өөр олон ажилуудыг ч гүйцээж болдог байна.
3. Орондоо тохирсон цагтаа ор
Шөнө оройн цагаар юм хийх хэцүү хүндрэлтэй байвал
унтаж амраад өглөө сэргэг үедээ хийх нь сайн арга болдог байна. Гол нь унтхаасаа 30-60минутын өмнө бэлдэх хэрэгтэй. Хэт оройтолгүй яг тохиромжтой цагт унтах нь маш зөв учир цагаа зөв сонгоорой.
№2. Хичээлийн өглөө…
1. Сэрүүлгээр сэрэх
Сэрүүлэг дуугарсан ч унтраагаад буцаж унтах нь маш
буруу. Сэрүүлэг дуугарсны
дараагаар унтаад дунджаар 90минутын
өнгөрлөө гэхэд нойр сэргэх бус харин ч эсрэгээр нөлөөлдөг байна. Харин эргэж унтахын оронд нүдээ нээгээд
гэрлээ асаагаад өөдрөгөөр сайхан өглөөг угтаж буйгаар босох нь тэр өдрийг илүү
эрч хүчтэй болгодог байна .
2. Өглөөг өөдрөгөөр эхлэх
Та өөрийнхөө өглөөг аз жаргал дүүрэн баяр
баясгалантай угтаарай. Дуртай
дуугаа тавиад иог хийж эсвэл дасгал хийгээрэй. Магадгүй энэ нөлөөлөх ч юм билүү?
3. Өглөөний цайгаа уу
Өглөөний цай бол хамгийн чухал хоолуудын нэг
гэдгийг битгий мартаарай. Өглөөний цайгаа сонгохдоо аль болох амин дэмтэйг
сонгох нь зүйтэй. Хэрвээ
таньд цайгаа уух цаг гарахгүй байгаа бол өглөөний цайгаа савлаад авч явж болох
юм.
4. Шүдээ угаа
2минутын турш болгоомжтой гэх ч нь шүдээ угаах
хэрэгтэй. Шүдээ угаахдаа оо
түрхэх мөн ам зайлагч хэрэглэхээ мартуузай. Нэмж хэлэхэд мөн амаа сайн зайлах хэрэгтэй шүү.
5. Нүүрээ угаа
Нүүрээ хүйтэн гэхдээ дундаж маягын усаар
угаагаарай. Энэ нь танийг
сэргэхэд ихээр тусалдаг. Хэрвээ
ямар нэгэн чийгшүүлэгч батга арилгагч зэргийг хэрэглэх гэж байгаа бол зааврыг
нь сайн дагаж мөрдөх нь зүйтэй.
6. Хувцасаа соль
Унтахынхаа өмнө гадуурх хувцасаа сольж унтлагын
хувцас өмсөж байгаарай. Шаардлага
гарсан тохиолдолд л өөр хувцастай унтахыг хэвшил болгох нь зүйтэй. Нэмж хэлэхэд унтлагынхаа хувцасыг цэвэрхэн
байлгаж сураарай.
7. Үсээ янзал
Хэрвээ унтахынхаа өмнө үсээ яаж янзалхаа сонгосон бол маргааш нь сонгосон
засалтаараа үсээ янзлаад яваарай. Энэ нь сайхан харагдаж мөн цаг хугацаа хэмнэдэг юм.
8. Нүүрээ будах
Нүүрээ будна гэдэг охидуудад ихэвчлэн зайлшгүй
байх зүйл учир их цаг алддаг. Тэгвэл нүүрээ будахдаа анхааралтай мөн хурдан будах хэрэгтэй байдаг байна. Аль болох энгийн мөн зайлшгүй бус бүтээгдэхүүнүүдийг будалгүй орхих нь илүү
цэвэрхэн мөн цаг хугацаа хэмнэдэг байна.