Би одоогоос 2 жилийн өмнө өдөр шөнөгүй бэлдэж байж iBT TOEFL өгч 97 оноо авсан. Энэ нь "хуучин" гэдэг цаасан TOEFL-ын оноо руу шилжүүлбэл 600 оноо. Мөн ETS-ын албан ёсны вэб сайтаар дамжуулан IELTS-руу оноогоо шилжүүлбэл 7.0 оноо юм. Миний бүртгүүлсэн сургуулиуд маань мастерт iBT TOEFL-ын 90-95 оноог шаардаж байсан болохоор зорилгодоо хүрсэн юм. Одоо онооны маань хугацаа дуус ч зүгээр нэг цаас болохоос өмнө хүмүүст туршлагаасаа хуваалцахыг хүссэн юм.
Миний хувьд TOEFL -ыг анх 2008 онд өгснөөс хойш 4 удаа өгсөн. Энэ шалгалт нь унаган хэл нь Англи хэл биш бүх орны Америкт их сургуульд суралцах хүсэлтэй хүмүүсийн Англи хэлний мэдлэгийн академик төвшинг харуулах шалгалт юм. Монголд зарим нэг албан газар ажилчдаасаа энэ тестийг өгсөн байхыг шаарддаг болоод хэдэн жил болж байна.
TOEFL test анх Paper based TOEFL (PBT) , Computer based TOEFL (CPT), Insructional TOEFL, iBT TOEFL гээд олон төрөл бий. Зарим сургуулиуд одоог хүртэл PBT, CPT оноог хүлээн зөвшөөрч байгаа. Энэ нь тухайн сургуулийн элсэлтийн журмаас хамаардаг. Institutional TOEFL бол ямар нэгэн сургууль болон албан газрын зохион байгуулалттайгаар өгч болох тест бөгөөд хариу нь тэр дороо гардаг.
Харин iBT интернетээр шууд өгч оноо нь 14 хоногт онлайнаар харагдах боломжтой бөгөөд Америкаас гаднах оронд шуудангаар оноогоо 4-6 долоо хоногт авдаг. Мөн тест өгөхийн өмнө болон өгөхдөө 4 сургуульруу оноогоо үнэгүй явуулах эрхтэй бөгөөд түүнээс цааших нэг оноо захиалах бүрт 18$ төлнө. Энэ 4 сургуульруу оноогоо явуулахын тулд оноо явуулах сургуулийнхаа Institutional code гэсэн 4 оронтой тоог мэдэж байх зайлшгүй шаардлагатай.
iBT TOEFL-ын төлбөр улс орон бүр өөр байдаг ба өнөөдрийн байдлаар Монголд 165$-р өгнө. Харин Америкт iBT TOEFL өгөх үнэ муж бүрээс шалтгаалж өөр өөр байна. Гэхдээ Монголд өгөхөөс арай үнэтэй. IBT TOEFL тест-ыг албан ёсоор өгч болох Улаанбаатарт 11 салбар, Дарханд 11 салбар, Эрдэнэт хотод 3 салбар байна.
Мэдээж iBT TOEFL-ыг маш их хөдөлмөр гаргаж хүссэн оноогоо авах нь гарцаагүй. Гэтэл энэ оноо чинь зөвхөн 2 жил хүчинтэй байдаг учир нэг сайн оноо авсан бол үр ашигын сайн гаргах хэрэгтэй шүү. Онооны хүчинтэй хугацааг сунгах боломж огт байхгүйн дээр 2 жилийн дараа TOEFL-ын оноо хэрэгтэй болвол дахиад л шалгалт өгнө. Энэ чинь цэвэр ETS TOEFL компаны бизнес юм шүү дээ.
Би Америкруу 2-р курсээсээ шилжин суралцах тэтгэлэгт хөтөлбөрт өрсөлдөж эхний шатанд сурлагын дүн (GPA), тодорхойлох захидал (Refference letter), зорилго тодорхойлох захидлаараа тэнцсэн боловч TOEFL оноо 440-г авсан учир шаардлагад нийцээгүй. Шалгалтын ямар ч бэлтгэлгүй азаа туршиж орсон гэж бодохоор инээд хүрмээр ч юм шиг. Үнэхээр TOEFL-д азаа турших хэрэггүй юм байна лээ. хэхэ
Тэр үед энэ үйл ажиллагааг Soros Foundation болон Монголын Боловсролын Зөвлөлгөө Мэдээллийн төв (EARC) зохион байгуулж байсан учир INSTITUTIONAL TOEFL шалгалтыг авч байсан юм. Одоо бодоход Institutional TOEFL нь iBT TOEFL-ын хажууд хүүхдийн тоглоом шиг санагдана. Speaking section байхгүйгээс гадна Writing section нь ганцхан 300-хан үгтэй эссэ бичнэ бас Reading section нь ч 3/1 гэсэн үг.
Дараа жил нь Jet сургалтын төвд ТOEFL-ын сургалтад суусны дараа сургалтын төлбөрт шингэсэн байсан учир ангийнхантайгаа дахиад нөгөө Institutional өгсөн. Тэр үед ангийхан маань ч гавихаар оноо аваагүйгээс гадна би 540 оноо авсан. Бас л дутуу оноо... Энэ үед шантрах биш өөртэйгөө тэмцэх, өөрийгөө ялах шар хөдлөх нь хамгийн сайхан.
Удалгүй би дахиж Jet сургалтын төвд Advanced Level-д суралцсан. TOEFL анги нь тестийн арга заадгаас бусад талаараа энэ TOEFL, Advanced 2 ангийн сургалтын материал ерөнхийдөө ижилхэн байсан болохоор ээжийн хүсэлтээр өөрийнх нь мөнгийг хий үрсэн. Гэлээ ч энэ сургалтын дараа iBT TOEFL-ын өгсөн. Бэлдсэн ном, dictionary, phrase & idioms dictionary, softwares гээд их зардал гардаг юм билээ. ETS болон бусад TOEFL-ын материал бэлддэг газрууд үүгээрээ маш их мөнгө олдог нь ойлгомжтой. Ер нь TOEFL-ыг улам хэцүү болгохыг нэг шалгаан нь мэдээж мөнгө хийх арга шүүдээ. Одоо ч надад iBT TOEFL-ын бэлтгэлд зориулсан 20G softwares болон бусад материалууд байгаа. Эдгээрээс хамгийн их үр дүнгээ өгсөн зүйлсээ дараагийн дугаарт нийтлэе дээ :)))
Эх сурвалж: nik-miniih.blogspot.com